1986-201...

2007-07-13 -

Хотын гудамж

-Хөөе, Та. Бүсгүй, зүрхээ гээчихлээ.
-Хаана?
-Яагаав, наад борооны тунарсан усан дотор хэвтэж байгааг нь харахгүй байна гэж үү?
-Өө, энэ чинь өчигдөрийн борооны ус. Тэнд миний зүрх байх ёсгүй. Та андуурч байна, эрхэм ээ.
-Үгүй ээ, би андуураагүй. Таныг сүүлд нь харамсах вий гэхээс л айж байна.

/бүсгүй тонгойж шалбааг дотор тэмтчинэ. Харин яриа өдөгч эрхэм арилж одно./

-Энд чинь миний зүрх байхгүй л байна шүү дээ. ???

/дараа нь бүсгүй цааш явж далд орно.Мөнөөхөн эрхэм гарч ирээд яг тэр газраас нэгэн үл ялиг цохилж байгаа зүрхийг олж гаргаад түүнийг гартаа атган дахин шалба...

Холбоос

2007-07-10 - Цэнхэртэн харагдах уулсын дээгүүр үүлс болон хөвөрсөн зөндөө олон борооны дуслууд

хоолой дээр тээглэсэн гуниг хэдий сайхан ч

хорвоог танилгүй буцах нь дээ

өдөр болгон өрөөсөн гутал шиг амьдарсаар

өөрөө ч мэдэлгүй шавар дотор гишгэжээ

гарах гарц үгүй гэж үү?

ганцхан өөрөөсөө л асуух үест хоолой чичирнэ

гэвч яая гэхэв дээ, хүмүүст бүгдэд нь үүрд баяртай гэж хэлье

гаднах муухан дүрээрээ л үхтлээ тэд нарт харагдъя

туниагүйхэн үзэгнийхээ үзүүрийг чичлэн

таталган байж нулимсаа би зураг болгон үлдээе

анзаарах хэн ч байхгүй гэдгийг нь мэдэвч

асгарах нулимсаар би зурагаа зурж заавал дуусгана аа

 

...
Холбоос

2007-07-06 - Үгсийн чимээгүй дайн дэгдээсэн үйлтэй энэ өдрүүдийг үхэл л ганцхан төгсгөнө

Үхлийг таниад түүнтэй мэндлэхсэн.

Үсэг болоод үгийг үр дүнгүй бодлоос салгах юм сан.

Холбоос

2007-07-06 - Сарнаас айсан эрвээхэй шөнөөр хаачихаа мэдэхгүй

Цонхийсон цагаан саран доогтойхон мишилзсэн зэврүүн "өдөр".  Сайхан нь ихдээд самуун явдал үүсэхээс өмнө сархад зооглож алжаа. Хэтэрхий их согтсоноосоо болоод эрвээхэй дэнгийн гэрэлд далавчаа шатаасан.

Ийм л энгийн асуултанд бүдэрлээ. Хууртлаа. Одоо хаачих вэ? надаас битгий асуу л даа. Энэ бүхнийг хичнээн их эрж хайв аа. Чи мэддэг ч болоосой. Энэ чинь арай өөр зүйл шүү дээ. Анзаардаг ч болоосой. Хүн хэзээ ч өөрийн толгой дээрхи тэмээг хардаггүй. Яг чин үнэндээ бол хамгийн энгийн зүйлийг хэзээ ч ойлгодоггүй гэдэгтэй бат эвлэрлээ.

Сүүлд нь савж унатлаа инээлээ. Би инээх гэж төрсөн юм болов уу...

Холбоос

2007-07-01 - Дахин саарал утааны мананд нэвчин замхарна

цаг хугацааг үл анзааран хичнээн ч удаан энэ сандал дээр хадаастай байснаа мэдсэнгүй ээ.

Цаг хугацаа амсхийх зуур би гүнзгий амьсгалаад
Цаашаа явж эхлэхэд нь санаа алддаг.
Цаг хугацаа амсхийх зуур би ухаангүй дурлаад
Цаашаа явж эхлэхэд нь тэнгэрээс буудаг.
Цаг хугацаа амсхийх зуур би шүлэг бичээд
Цаашаа явж эхлэхэд нь үзгээ тавьдаг.
Цаг хугацаа амсхийх зуур би нүдээ нээгээд
Цаашаа явж эхлэхэд нь үхлийг хардаг.

Цаг хугацаа гэхээр энэ шүлэг заавал санагддаг болчихжээ. "Хэнтийн өндөр ууланд" -г сонсоод танил дасал болсон уйтгарт орчиндоо өдөржин суув. Бөгтийсөн хар хэрээ шиг амьтан ги...

Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Ялзарсан өт шиг ядмаг санаашрал

Найзууд

PAmonRa